СЭЛЭНГЭ: О.Ганбат: Хоёр, гуравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-10 11:04:30

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн дарга О.Ганбат 2024 оны эхний улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өглөө.

 

Сэлэнгэ аймгийн цаг уурын 2024 оны төлөв байдлаас харахад ирэх хоёр, гуравдугаар сард аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас хүйтэн байхаар байна.

 

Тухайлбал 2024 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур олон жилийн дунжийн орчим буюу 21-26 хэм хүйтэн байхаар байгаа. Орох хур тунадасны хэмжээ аймгийн олон жилийн дундын орчим буюу 2-5 мм байна.

 

Харин хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн буюу 18-20 хэм хүйтэн, хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим буюу 1-3 мм цас орно.

 

Мөн гуравдугаар сард агаарын температур Сэлэнгэ аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн буюу  5-10 хэм хүйтэн, хур тунадасны тухайд олон жилийн дунджийн орчим буюу 2-5 мм хур тунадас орохоор төлөв байдалтай байна.

 

Холбоотой мэдээ