Дэлхийн хүн амын 92 хувь нь бохир агаараар амьсгалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-27 13:50:00

ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхийн 10 хүн тутмын ес нь агаарын бохирдолтой газруудад амьдарч байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. Агаарын бохирдол нь цус харвах, зүрхний шигдээс болон уушгины хорт хавдар тусах зэрэг олон эрсдэлийг үүсгэж байна.

ДЭМБ-аас гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн нийт хүн амын 92 хувь нь тус байгууллагын тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс давсан бүс нутгуудад амьдарч байна. Ази тивийн зүүн өмнөд бүс нутаг, Газар Дундын тэнгисийн зүүн хэсэг болон Номхон далайн баруун бүс нутагт орших улсууд агаарын бохирдолтод хамгийн ихээр өртжээ.

Мөн есөн нас баралт тутмын нэг нь доторх болон гадаах агаарын бохирдолттой холбоотой гэж ДЭМБ мэдэгдлээ.

Өнөөдөр танилцуулсан тайланг гаднах агаарын бохирдлыг судалсны үндсэн дээр гаргасан аж.  Агаарын бохирдлын улмаас жилд гурван сая орчим хүн хорвоог орхидог байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ