ОРХОН: "Улсын аварга фермер"-ээр Жаргалант сумын фермер шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Орхон аймгаас “Улсын аварга малчин,
тариаланч”-д тодорлоо.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор Жаргалант сумын “Орхон
тариа” ХХК,
“Улсын аварга тариаланч”-аар
тус сумын Улаантолгой багийн
тариаланч Норпилын Цэдэнсодном, “Алтантошлой” ХХК-ийн трактор комбайнч
Дуламжавын Батхүү нар шалгарав.
“Улсын аварга малчин”-аар Баян-Өндөр сумын “Малчин” багийн малчин Бандийн Даваасүрэн, Жаргалант сумын “Дулаан-Уул” багийн малчин Нямсүрэнгийн Ганболд, "Улсын аварга фермер"-ээр Жаргалант
сумын “Дулаан-Уул” багийн фермер Лхамсүрэнгийн Энхжаргал нар тодорлоо.