ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
ЖДҮХС-гийн
зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29 тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд үндсэн
хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр
5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл
чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30
хоногийн хугацаанд цахимаар
хүлээн авч байна.
Сангийн яам, ХХААХҮЯ
яам хооронд байгуулсан гэрээний дагуу
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт
түүхий эд бэлтгэн нийлүүлэх
тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 4,2 тэрбум төгрөгийг “Загвар
хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл
чөлөөлөх нөхцөлөөр олгох аж. Төслийн
материалыг энэ сарын 31-ний
өдрийн гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд
цахимаар хүлээн авна.
Мөн, “Жимс,
жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум
төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 жил
хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахыг ЖДҮГ мэдээллээ.
Дээрх төслүүдийн материалыг
Засгийн газрын тогтоолоор баталсан "ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох,
сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих
журам"-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахимаар дамжуулан илгээх аж.