Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 26 хос оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-28 15:49:05

Өмнөговь аймагт болсон "Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-нд 26 хос оролцжээ.

Тус аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Нийтийн бүжгийн спортын салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан дээр тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулсан байна.  Тэмцээнд нийт 26 хос оролцсоноос ахмад насны ангилалд Баярсайхан, Цоггэрэл нар түрүүлсэн бол  идэр насны ангилалд Төгсөө өөрийн хосынхоо хамт манлайллаа. Харин залуучуудын насны ангилалд Наранхүү, Мөнхшүр ур чадвараараа шалгарч Өмнөговь аймгийн "Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ний ялагч болжээ.

Уг тэмцээнд 16-аас дээш насныхан  заавал сурах 16 бүжгээр өрсөлдсөн байна. Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь анх удаагаа олныг хамарсан гэдгээрээ онцлог байлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ