ГОВЬ-АЛТАЙ: Бургастай болон Лаоемео боомт хоорондын ажлын багийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-01 12:13:55

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Боомтын сэргэлтийн хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн Бургастай авто замын боомт болон БНХАУ-ын Хами аймгийн Лаоемео боомт хоорондын уулзалтыг хоёр талын ажлын баг зохион байгууллаа. 

 

Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Бургастай боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх, Хами аймгийн Засгийн орлогч Ли Жиан Ён, Хами аймгийн боомтын дарга Жан Да Лүн нараар ахлуулсан ажлын баг оролцсон юм.


Ажлын багийнхан боомтын бүтээн байгуулалт болон Говь-Алтай аймгийн Алтай сум руу цахилгааны 35 кв-ын шугам татах асуудлыг хэлэлцсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Уулзалтын үр дүнд хоёр улсын боомтын дарга нар үе шаттайгаар уулзалт зохион байгуулах, алсын хараатай, урт хугацааны төлөвлөгөө гарган авто болон төмөр зам, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүний бараа эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа харилцан илэрхийллээ.


Холбоотой мэдээ