ӨВӨРХАНГАЙ: Уран хатгамлын үзэсгэлэнд 90 гаруй бүтээл толилуулж байна

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2024-02-02 12:03:53

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд-2024” үзэсгэлэн худалдааг уран хатгамлын төрлөөр зохион байгуулж байна.


Үзэсгэлэн 2 дугаар сарын 1-3-ны өдөр үргэлжлэх бөгөөд 15 сумаас уран хатгамлын төрлөөр өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж байгаа 30 уран бүтээлч оролцож, 90 гаруй бүтээлийг үзэгч олонд толилуулж байна.


Түүний дотор Монголын нэрт уран хатгамалч гэр бүл болох М.Ганболд, С.Буд нар өөрсдийн бүтээлээр “Хос шаглаа” үзэсгэлэнг гаргаж байгаа юм. Техник, технологийг илүүтэй хөгжүүлж эхэлсэн энэ үед хүний сэтгэлийн ур шингэсэн, уламжлалт гар урлалын бүтээл илүү үнэ цэнтэй байдаг. Тиймээс тус үйл ажиллагаа нь Монголын хатан ухааны ур чадварыг илтгэсэн, хойч үедээ сурталчлан таниулсан чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.