УБТЗ таван шинэ зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтай цахимаар уулзаж, төмөр замын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам
нийгэмлэг"-ийг байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
нэмэлт протоколд 2023 оны зургадугаар сард ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын Тээврийн сайд В.Савельев нар гарын
үсэг зурсан юм. Энэ хүрээнд Оросын талаас нийлүүлэх
5 зүтгүүрийг энэ оны эхний
хагаст багтаан авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэхэд дэмжлэг хүссэнийг ЗТХЯ мэдээлэв.
Түүнчлэн, ”Улаанбаатар
төмөр зам” нийгэмлэг байгуулагдсан 75 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Ой тэмдэглэхдээ, Дархан-Уул
аймгийн 4-р багийн нутагт байршилтай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан, ажилчдын оршин сууж
буй 60 айлын байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөхийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.