Хариуцах эзэнгүй 1229.8 га талбайг нөхөн сэргээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий орчмын эвдэрч, эзэнгүй орхигдсон 398.7 га, Бугант нандин ХХК, Үзэгт дэлгэрэх ХХК, Могойн гол-1, Могойн гол-2, Харганатын ам, Цамхагийн гол, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөр залаат зэрэг 7 байршлын 1229.8 га талбайд Жинжий майнинг ХХК, "Тотал дистрибьюшн" ХХК техникийн нөхөн сэргээлт хийлээ.
Нөхөн сэргээлтийг
БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний
дагуу өнгөрсөн онд Засгийн
газрын 2020-2024 үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Нөхөн сэргээлт-2024“,
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийжээ.
Аймаг, нийслэлийн БОАЖГ-ууд өнгөрсөн онд салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан “Авто
замын өргөтгөл, шинээр барих, геологи, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн
газрыг нөхөн сэргээсэн байдлыг хянаж шалгах
тухай” удирдамжийн дагуу 255
аж ахуйн нэгжийн уулын ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан 420.13 га-д техникийн, 190.5 га-д
биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалд
хяналт тавьж байгааг БОАЖЯ мэдээлэв.