"Хан Хэнтий" цогцолбор сургууль стандарт уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 09:33:13

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хан-Хэнтий” цогцолбор сургуулиас сэтгэлгээний гоо сайхныг нээн илрүүлэх, математикийн хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, математикт дур сонирхолтой, авьяаслаг сурагчдад урам өгөх зорилготойгоор “Математикийн стандарт уралдаан” зохион байгууллаа.

Тус уралдаанд Хэрлэн-1, Хан-Хэнтий цогцолбор, Тэмүүжин цогцолбор, Хэрлэн 4-р сургуулийн болон Батноров, Баянхутаг, Бэрх, Баян-Овоо сумдын  ЕБС-ийн II-XII ангийн 500 гаруй сурагч оролцов. Уралдааны шалгалтын материалыг бэлтгэх болон шүүн явуулах ажлыг Улаанбаатар хотын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Олонлог” сургуулийн багш, МУИС-ийн докторант Б.Еркехулан, Сүхбаатар аймгийн БСГ-ийн математикийн мэргэжилтэн Б.Лхагвасүрэн нар хариуцан ажиллажээ. 

Уралдааны дүн гарахад  2-р ангийн төрөлд:  Б.Дэлгэрболд /Хэрлэн-1/

3-р ангийн төрөлд: Ц.Наранбилэг /Хэрлэн-1/ 

4-р ангийн төрөлд:  Т.Буман-Оргил  /Хэрлэн-1/ 

5-р ангийн төрөлд: Г.Золжаргал /Тэмүүжин ЦС/ 

6-р ангийн төрөлд: Э.Анхбаяр  /Тэмүүжин ЦС/

7-р ангийн төрөлд: Б.Хулан /Хэрлэн-1/        

8-р ангийн төрөлд:  Г.Сүлд-Эрдэнэ  /Тэмүүжин ЦС/ 

9-р ангийн төрөлд: Э.Энэрэлт  /Тэмүүжин ЦС/

10-р ангийн төрөлд:  Э.Амирлан  /Тэмүүжин ЦС/ 

11-р ангийн төрөлд: Л.Анударь  /Тэмүүжин ЦС/

12-р ангийн төрөлд:  Л.Гансүх /Тэмүүжин ЦС/ нар тэргүүн байранд шалгарчээ.

Д.Одонтунгалаг

 

 

 

Холбоотой мэдээ