Тусгай дугаарт угтвар кодгүй холбогддог боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 11:25:32

Жи-Мобайл компаний хэрэглэгчид 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу угтвар кодгүй холбогдох боломжтой боллоо.

Мөн энэхүү үйлчилгээг Скайтел, Мобиком компаниуд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон тухай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Иргэдийг аймаг, орон нутгийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсуудад гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл өгөхөөр залгахдаа /Хэнтий 7056/ угтвар код хийдэг байсан хүндрэлийг арилгахаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс үүрэн холбооны оператор компаниудад хүсэлт тавьсан юм.  

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ