БАЯНХОНГОР: Шинэ бизнесийг орон нутагт нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Өөрөө өөртөө үйлчлэх угаалгын төв" үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Үйлчлүүлэгч нэг дор 20-30 кг хүртэл жинд тааруулан хувцас материалыг угааж, бүрэн хатааж авах боломжтой тус үйлчилгээ сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд нээгдсэн өдрөөсөө эхлэн ачаалал ихтэй байна.
Овор хэмжээ ихтэй бүх төрлийн хувцас хэрэглэл угаах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирэн, өөртөө үйлчлэх угаалгын цогц үйлчилгээг хүргэж буй залуу гэр бүлийн тус бизнес орон нутагтаа анхдагч болж байгаа юм.
Аймгийн төвийн Мэргэн-2 худалдааны төвийн хойно байрлах "Star laundry" төв нь өдөр бүр 8.00-23.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд угаалга 30-40 минут, хатаалт 20-30 минут тус тус үргэлжлэх ба энэ хугацаанд тохьтой цэвэр орчинд цай, кофегоор үйлчлүүлэх боломжтой.