Баталгаат зам гүүрээр зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-12 10:54:24

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан 6 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.


Дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангасан байна. Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явах, баталгаат зам, гүүрээр гарах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Холбоотой мэдээ