ДАРХАН-УУЛ: Малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-21 16:52:51

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төв хамтран сумдын алслагдсан малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.




Хамтарсан үзлэгийн баг 114 өрхийн давхардсан тоогоор 233 малчин иргэнд үйлчилжээ. Эдгээрээс хүүхэд 49, өндөр настан 51, жирэмсэн эх зургаа, хөгжлийн бэрхшээлтэй болон эмнэлгийн магадлангаар группт байдаг 21 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.




25 иргэнд эмийн жор бичиж, хоёр иргэнийг нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, нэг иргэнийг хэвтүүлэн эмчлэхээр болжээ. Алслагдсан багийн малчин өрхөд хүрэх эрүүл мэндийн тусламж, үзлэг оношилгоо цаашид үргэлжилнэ гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ