ХОВД: Нэгдүгээр цэцэрлэгийн түүхт 80 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-28 16:08:01

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын эхлэлийг тавьсан Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сарын 10-15-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.


Тус цэцэрлэг нь 1944 онд Ховд аймгийн төв талбай орчимд, "Буянт гол" дууны хөшөөний суурин дээр жижиг ягаан байшин, нэг гэртэй байгуулагдаж, дөрвөн багш ажилтан, 18 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоо 27 багш, ажилтантай болж, зургаан бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн барилгыг 2017 онд шинэчилж, хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулжээ.  


Энэхүү цэцэрлэг байгуулагдсанаас хойших 80 жилийн түүхэнд Ховд аймагт төр, хувийн хэвшлийн 40 гаруй цэцэрлэг байгуулагдаж, үүнд 1000 гаруй хүн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ