Малчдад улсын нөөцөөс нэн шаардлагатай хүнсний тусламж олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламжийг олгохоор шийдвэрлэжээ.
Мөн тээвэрлэлтэд шаардагдах 5 тэрбум төгрөгийн зардлыг хамтад нь шийдсэн байна. Түүнчлэн “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж, төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ. Орон нутгийн малчдад тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумын ЗДТГ-т автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.