ӨМНӨГОВЬ: “Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-04 16:19:28

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/Өмнөговь аймаг хүүхэд хөгжүүлэх чиглэлээр Говийн ирээдүй хүүхэд", “Чадварлаг багш”, “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая”, “Сурагч солилцоо”, "Эрүүл шүд", “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Сүү тараг” зэрэг дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.




Тус хөтөлбөрүүдээр залуусыг хөгжүүлэх, хамгаалах, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүдэд эрх тэгш хамруулах, бусдыгаа манлайлан суралцаж байгаа суралцагчдыг гадны томоохон их, дээд сургуулиудад туршлага судлуулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж үзлэг оношилгоонд цаг алдалгүй хамруулдаг юм.


Тэгвэл Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төвөөс таван төрлийн гар урлалын сургалтыг зохион байгуулж, 250 гаруй хүүхэд хамруулан гар урлалаар бүтээл урлаж, амьдрах ухаанд суралцуулжээ.



 

Сургалтад хамрагдсан хүүхдүүд лаа, саван, түлхүүрийн оосор, уруулын бальзам, гипсэн урлалаар бүтээл урлах аргыг сурч, 160 гаруй бүтээл урлан үзэсгэлэн гаргасан байна.


Энэхүү бүтээлч сургалтад хүүхдүүд хамрагдсанаар хүссэн бүтээлээ өөрсдөө урлаж цахим орчинд өнгөрүүлдэг цагаа бүтээлчээр зөв боловсон өнгөрөөж, анхаарлаа төвлөрүүлж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, амьдрах ухаанд суралцах зэрэг олон талын чадварыг эзэмшиж байгаа юм.

Холбоотой мэдээ