ХОВД: Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд 300 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-18 16:17:05

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/ Дэлхийн эмч нарын өдрийг угтан эмэгтэйчүүдийн эмч нар энэ сарын 16-нд сайн дурын үзлэг, оношилгоо хийж, 300 гаруй иргэн хамрагдав.  


Энэ үеэр Монгол Улсын Гавьяат эмч Ж.Даваабал тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн эмч нар хамтран мазок, эсийн шинжилгээ, эко үзлэг зэргийг нэг цэгээс хүргэж, эмэгтэйчүүдийн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ.      


Дэлхийн эмч нарын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тэмдэглэдэг. 


Энэхүү өдрийг угтаж мэргэжил сурталчлах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт ажлыг Ховд аймагт
үе шаттай хэрэгжүүлж байна.  


Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1300 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан бий. Үүнээс 500 гаруй нь нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байна. 


Тус аймгийн нийт хүн амын 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба тэдний дунд өвчлөл, жирэмсэн үеийн эрсдэлүүд их гардаг тул эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ чухал байгаа юм. 


Холбоотой мэдээ