ОРХОН: Малчдад 40 тонн өвсийг энэ сарын 25-наас үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-21 12:18:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр 2000 боодол буюу 40 тн өвс, 7142 шуудай буюу 178,5 тн тэжээл, 600 кг био бэлдмэл, 1670 ширхэг долооцыг бэлтгэжээ.


Мал төллөлт, төл бойжилтод зориулан бэлтгэсэн өвс, тэжээлийг малчдад энэ сарын 25-аас үнэгүй олгохоор болж, Баян-Өндөр суманд 1000 шуудай тэжээл, 300 ширхэг ашигт долооц, 150 кг био бэлдмэл, Жаргалант суманд 1000 боодол өвс, 4642 шуудай тэжээл, 700 ширхэг ашигт долооц, 450 кг био бэлдмэл, ХХААГ-т 1000 боодол өвс, 1500 шуудай тэжээл, 670 ашигт долооцыг хуваарилжээ.


Мөн улсын Онцгой комиссын 2024 оны 3 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу улсын нөөцөөс Орхон аймагт 200 шуудай гурил, 200 шуудай будаа хуваарилсан. Үүнийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ам бүл олонтой өрх, малын зүй бус хорогдол ихтэй малчин өрхөд өгөх юм. Үүнд Жаргалант сумын 307 өрх, Баян-Өндөр сумын 93 өрх хамрагдахаар болжээ.  

Холбоотой мэдээ