Оросын десантын цэргүүд анх удаа Африкт цэргийн сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-03 14:48:01

МОСКВА. /TASS/. ОХУ-ын десантын цэргүүд Египетийн Зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийж, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах бэлтгэл хийнэ гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдэв.

"ОХУ-ын десантын цэргүүд түүхэнд анх удаа Африкт очиж, олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцохоор боллоо. Уг сургуулилтыг 30 орны төлөөлөгч ажиглана" гэж мэдэгдлээ.

Мөн ОХУ, Египетийн цэргүүд цөл дэх хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан сургуулилтын үеэр хамтын ажиллагааны нийтлэг хандлагыг хөгжүүлэх болно гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ