ДОРНОД: Амьтдад өвс тэжээл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-25 13:27:58

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлыг энэ өвөл таван удаа хийжээ. Нийт нутгаар цас их орсны улмаас зэрлэг амьтдад идэш тэжээлийн хомсдол үүссэн учир 20 байршилд өвс, хужир шүү, ногоон тэжээл тавьсан байна. 


Тухайлбал, Баянтүмэн сумын 2, 4 дүгээр багийн нутгаар, мөн Баяндун сумын Наран багийн Согоот, Дунд үл, Зүүн үл болон Угтам уул, Баян-Уул сумын Харчулуут багийн Хээр морьт, Бардан уул, Эрээн даваа, Цагаан дэв, Хөлөнбуйр сумын Тосонхулстайн байгалийн нөөц газар, Матад сумын Вангийн цагаан ууланд биотехникийн ажил хийжээ. 


Дээрх байршлууд нь халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн суурьшил нутаг бөгөөд цагаан зээр ч олноор нутаглаж байна.

Холбоотой мэдээ