Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-25 15:10:15

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэснийг хэллээ.


Тодруулбал, 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр өнөөдрөөс ирэх сарын 7-ны хооронд ногдол ашиг хүртэхээр болж байна. Хэрэв аудитын байгууллага дүгнэлтээ хуулийн хугацаанд багтаан хийж дуусгавал нэг өдрийн өмнө ч болов ногдол ашгийг тараах нь зүйтэй.


Учир нь хөдөө, орон нутагт зудын нөхцөл арилаагүй байгаа тул иргэдийн гар дээр чирэгдэлгүй хуваарилахаар ажиллаж байна гэсэн тайлбарыг ЗГХЭГ-ын дарга хийлээ. 


Холбоотой мэдээ