БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто замыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-25 15:06:28

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл"-ийн хүрээнд барьсан Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам болон Ховд голд барьсан 201.08 метр урт төмөр бетон гүүрийг энэ сарын 21-ний өдөр ашиглалтад хүлээн авлаа.  


Зам, гүүрний бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020 оны 5 дугаар сард эхэлж, 2023 оны 9 дүгээр сард дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг”, “Хотгор зам” компаниуд ажилласан байна.


Тус зам нь Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөх Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам болон БНХАУ-ын ШУӨЗО, Монгол Улс, ОХУ-ын Сибирийн бүсийг холбосон Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридорын 4 "a" чиглэлийн нэг хэсэг болох тул эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. 

Холбоотой мэдээ