СЭЛЭНГЭ: Улсын үнэт зүйл гэр бүлийн боловсролд анхаарч байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-29 09:10:15

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн албан хаагч, хилчин 4 гэр бүлийн гэрлэлтийг батлаж, гэрчилгээг нь гардуулан өглөө.

 

Энэхүү үйл ажллагааг соёлын анхдагч орчин, улсын үнэт зүйл болсон гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газраас Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулжээ.


Сэлэнгэ аймгийн СУГ-ын Соёлын өвийн өргөөнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь соёлын өвөрмөц байдлыг хамгаалан авч үлдэх, цаашлаад уламжлалт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн нь онцлог юм.


Ёслолын үйл ажиллагаанд гэрлэлтээ батлуулж буй хилчин залуусын аав ээж, төрөл төрөгсөд, ах дүүгийн төлөөлөл оролцож, баяр хүргэн цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.