ДОРНОГОВЬ: Эмч нар 12 сумын 1695 малчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-01 10:46:11

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутгаас мэргэжлийн төвүүдэд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарын баг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтоосон хугацаанд амжилттай хийжээ.


Томилогдсон эмч нар гуравдугаар сарын турш цаг агаарын хүнд нөхцөлд байгаа хөдөөгийн малчдад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 12 сумын 741 малчин өрхийн 1695 хүнд, дөрвөн сумын зургаан эмч 1195 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 


Тэд зөөврийн эхо болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, сэтгэцийн эмч сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ. Тэднийг аймгийн ЭМГ-аас чиглүүлэн арга зүй, мэдээллээр ханган ажиллажээ.


Амжилттай ажилласан эмч нарыг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч, үйл ажиллагааны тайланг сонсож, чухал цаг үед малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь хүрч үйлчилсэнд талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ