Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /interfax/. Оросын их мастер Ян Непомнящий Канадын Торонто хотноо болж буй дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах халз тэмцээний 12 дахь тойрогт Энэтхэгийн шатарчин Рамешбабу Прагнанандхатай хайнцжээ. Тэрбээр цагаанаар тоглосон байна.
Энэ тэнцээ нь Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу, Америкийн шатарчин Хикару Накамура хоёрт боломж олголоо. Тэд Азербайжаны их мастер Нижат Абасов, Францын шатарчин Алиреза Фиружа нарыг хараар тоглон хожоод байгаа юм.
Одоо тэмцээнийг Непомнящий, Гукеш, Накамура гэсэн гурван их мастер тус бүр 7.5 оноотойгоор хошуучилж байна. Тэдний ард Америкийн шатарчин Фабиано Каруана (7 оноо), Рамешбабу Прагнанандха (6), Энэтхэгийн шатарчин Видит Сантош Гужрати (5), Алиреза Фиружа (4,5), Нижат Абасов (3) нар бичигджээ.
14 тойргоор явагдах энэхүү тэмцээний ялагч нь Хятадын их мастер Дин Лижэньтэй дэлхийн шатрын аваргын титмийн төлөө өрсөлдөх юм. Непомнящийгийн хувьд, өмнө нь тэрбээр өрсөлдөгчийг шалгаруулах өмнөх хоёр тэмцээнд түрүүлснийхээ дараа дэлхийн аваргын төлөө тоглож, Норвегийн шатарчин Магнус Карлсен, Дин Лижэнь нарт хожигдож байв.
Эмэгтэй шатарчдын хувьд хүснэгтийг Хятадын их мастер Тань Жунъи (8 оноо) тэргүүлж байгаа бол түүний араас Хятадын Лэй Тинже (7.5), Оросын шатарчин Александра Горячкина, Европын хошой аварга Екатерина Лагно, Энэтхэгийн шатарчин Хампи Конеру (6), Рамешбабу Вайшали (5.5), Украины шатарчин Анна Музычук (4.5), Болгарын Нургюл Салимова (4.5) нар бичигдэж байна. Түрүүлсэн шатарчин аваргын титмийн төлөө Хятадын их мастер Жү Вэнжүнтэй тоглоно.