ӨНӨӨДӨР: Эх дэлхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 22 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 22-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгийн
хуралдаантай.
10.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Олон улсын эх дэлхийн өдөр”-т зориулан байгаль
орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Хуванцар ба эх дэлхий” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион
байгуулна.
11.00
цагт: “Монгол
Ньюс” мэдээллийн төвд. “Содон стандарт” цогцолбор хорооллын талаар оршин суугчид хэвлэлийн бага хурал зарлажээ.
15.00 цагт: “Корпорэйт” зочид буудал /Баянгол зочид буудлын хойд талын/-д: ОХУ-ын Хабаровск хязгаар нутгийн бизнесийн төлөөлөгчдийн нэгдсэн уулзалт болно.
-Улсын дээд шүүхэд: Монгол-Оросын
хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ.
-СТӨ-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн эхэлнэ.