Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд зогсоож байгаа болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 28-нд болно. Тус сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай.
Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх юм.