“Нарны алхалт” арга хэмжээ 4 дэх жилдээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-05 15:26:57

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэмжээнд “Нарны алхалт” арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулахаар “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриатайгаар  10 сарын 3-ны өдөр  нээлтээ хийлээ.

Арга хэмжээнд  Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох болон 45 ахмад настан оролцож,  бие халаалтын дасгал, 2 км-ийн зайны идэвхтэй алхалт, сунгалтын болон амьсгалын дасгал хийлээ.

“Нарны алхалт” арга хэмжээг нэг сарын турш үргэлжлүүлж, Аюуш баатрын талбайд 07:30 цагаас эхлэн 30 минут дасгал хөдөлгөөн, алхалт хийх юм.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 164 дүгээр захирамжаар  “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч аймаг” болон зорилт тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нарны алхалт” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, иргэдийг дасгал, хөдөлгөөнд уриалан дууддаг уламжлалтай юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ