Таван км зайд гүйх гүйгчдийн нэмэлт бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-21 12:55:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн бүртгэлийг өчигдөр хаасан тухай бид мэдээлсэн.


Тэгвэл бүртгэл хаагдсаны дараа олон нийтийн зүгээс сунгах хүсэлт цахимаар их иржээ. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс таван км зайд гүйгчдийн бүртгэлийг дахин нээж, энэ сарын 24-нийг хүртэл сунгасан байна.


Тус марафоны бүртгэл хаагдахад 15700 хүн бүртгүүлсэн байсан юм. Харин гурав хоногийн хугацаанд энэ тоо өсөх нь дамжиггүй болов. Үүнээс таван км-ийн зайд 10900 хүн бүртгүүлсэн нь 24-нийг хүртэл нэмэгдэх нь ээ.  Энэ жил урилгаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсаас 42 км, 21 км гүйдэг нийт есөн алдартай тамирчин хүрэлцэн ирж оролцох юм.


Дашрамд дурдахад, “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээний хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ