Туркийн Эгийн бүсийн уламжлалт гал тогоог танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-24 12:07:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр Турк хоолны өдөрлөгийг ЭСЯ-ны байрандаа зохион байгууллаа.


Элчин сайдын гэргий Айла Атеш энэ үеэр хэлэхдээ "БНТУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр жил бүрийн тавдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Турк хоолны өдрүүдийг дэлхий даяар болон Турк Улсад нэгэн зэрэг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Туркийн Эгийн бүсийн уламжлалт гал тогоог сонгосон. Тус бүсийн хоол хүнсэнд 800 гаруй төрөл зүйлийн ургамал ордог тул ногоон хоол ч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Эгийн бүсийн хоол хүнс нь шинэ ногоо, далайн бүтээгдэхүүн өргөн хэрэглэдгээрээ онцлог" хэмээн танилцуулсан юм.


Тус улс энэхүү арга хэмжээгээр дамжуулан турк үндэстний хоол нь хүний эрүүл мэндэд ач тустайн дээр хог хаягдал үүсгэдэггүй болохыг олон улсад таниулахыг зорьж байгаа аж.







Холбоотой мэдээ