ТӨВ: Ланс цэцэрлэгт хүрээлэнд 2100 бургас тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-24 15:43:32

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Зуунмод гол дагуу 20 га газрыг хашиж Ланс цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж, 2100 бургас тарьж, татмын ой байгуулах ажил эхлээд байна. Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-аас иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдийг сайн дураар мод тарьж, ногоон суварга бүтээхийг уриаллаа.  




Ланс цэцэрлэгт хүрээлэнг 4 хэсэгт хуваах бөгөөд сүүдрэвч, зүрхэн хэлбэртэй сандал, голын эргийн сандал, шорлог хийх хэсэг, майхан барих талбай зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.



Татмын ой гэдэг нь голын татам орчим дахь мод, сөөгийг хэлэх бөгөөд ургамал, амьтдын амьдрах орчин бүхий экосистем юм. 


 



Холбоотой мэдээ