ДОРНОГОВЬ: "Сайншанд марафон-2024" бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-25 15:40:49

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас нийгмийн эрүүл мэндийг сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор "Сайншанд марафон-2024" бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг аймгийн БТСГ-тай хамтран өнөөдөр зохион байгууллаа.


Тэмцээнд нийт 350 гаруй тамирчин оролцсоноос 13-16 насны эрэгтэй ангилалд Г.Төгөлдөр, эмэгтэй ангилалд Г.Сувд нар тус тус тэргүүн байрт шалгарав. Харин 17-24 насны эрэгтэй ангилалд А.Баяржаргал, эмэгтэй ангилалд У.Нарангэрэл, 25-34 насны эрэгтэй ангилалд Ж.Анхбаяр, эмэгтэй ангилалд, Б.Баярцэцэг, 35-45 насны эрэгтэй ангилалд Т.Сарангэрэл, эмэгтэй ангилалд В.Отгонтуул, 46-50 насны эрэгтэй ангилалд Л.Ариунжаргал эмэгтэй ангилалд, Д.Байгалмаа нар шалгарсан байна.


Мөн 51-ээс дээш насны эрэгтэй ангилалд Б.Сундуйдорж, эмэгтэй ангилалд А.Адъяабаяр шалгарсан бол хамгийн ахмад тамирчин Б.Ганболд гуай 73 настай байлаа. Тамирчдын оролцоог хамгийн сайн хангасан шилдэг байгууллагаар Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, оролцоог хамгийн сайн хангасан шилдэг сургуулиар Сайншанд сумын ерөнхий боловсролын II  сургууль тус тус шалгарчээ.


Нийгмийн эрүүл мэндийг сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнийг Сайншанд сумын ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн байна. “Марафон” гүйлтийн тэмцээн болохтой холбогдуулан тавдугаар сарын 25-ны өглөөний 6.30-аас 10.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарласан аж.  

Холбоотой мэдээ