ХОВД: Энэ долоо хоногийн сүүлээр бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-28 12:09:20

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн сүүлээр Ховд нутгийн хойд хэсгээр бороо орох тул болзошгүй эрсдэл, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд тавдугаар сарын 31-ний өдөр болон зургаадугаар сарын 1,2,3-нд зарим газраар бага зэргийн бороо (дуу цахилгаантай аадар бороо) орно.

Салхи энэ сарын 28, 31-ний өдөр болон зургаадугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 5-10 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд энэ сарын 28-ны өдрөөс уулархаг нутгаар шөнөдөө +3+8 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.

Харин бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ