БАЯН-ӨЛГИЙ: Стандарт, хэмжил зүйн хэлтэст тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-28 14:04:17

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст лабораторийн тоног төхөөрөмжийн багц хүлээлгэн өглөө.   


Тус багцад ургамал, хорио цээрийн шинжилгээ хийдэг термостат, нян судлалын шинжилгээнд ашигладаг ариутгагч, пестицидийн үлдэгдэл илрүүлэгч, ус нэрэгч, центрифуги, ундны ус, мах, ногооны рН тодорхойлогч, доозлогч зэрэг 7 төрлийн эталон төхөөрөмж багтсан байна.


Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийг тоног төхөөрөмжөөр хангах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ.  


Тус хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, мөн ус, агаар, хөрсөнд шинжилгээ хийдэг ба өнгөрсөн онд 1945 дээжид 6630 үзүүлэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. 

Холбоотой мэдээ