ХОВД: Рубик шоо эвлүүлэх тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-29 10:09:11

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Шоо эвлүүлэхэд оюун ухаан хөгжиж, сэтгэн бодох чадвар сайжирдаг.

Тэртээ 1974 онд шоог архитектурын багш Эрне Рубик зохион бүтээжээ. Тиймээс “Рубикийн шоо” гэдэг байна. 

Энэ сарын 28-нд оюуны спортын нэг төрөл болох рубик шоог хөгжүүлэх, шоо сонирхогч хүүхэд залуусыг дэмжихээр Ховд аймагт анх удаа тэмцээн зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээн нь "Оюунлаг хүү" сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд 9-13 насны найман хүүхэд оролцжээ.

Тэмцээнийг цаашид тогтмол зохион байгуулж, хамрах хүрээг нь өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэж "Дамбо" цахим дэлгүүрийн үүсгэн байгуулагчид онцоллоо.

Тэмцээн олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй уялдсанаараа онцлог юм. .



Холбоотой мэдээ