ДАРХАН-УУЛ: Төмөр зам дээгүүрх гүүрийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-29 11:22:30

Дархан, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дархан сумын наймдугаар болон нэгдүгээр багийг холбосон төмөр зам дээгүүрх авто замын гүүрэн гарцын барилгын ажил дуусаж, даваа гарагт зорчих хөдөлгөөнийг нээлээ.




Улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд эхэлсэн уг гүүрэн гарцын ажил цар тахлаас үүдэн удааширчээ.

Гүүр ашиглалтад орсноор Дархан сумын 1, 2, 3 дугаар баг, Ширээ нуруу чиглэлд нэг урсгалаар зорчдог автозамын хөдөлгөөний эрчим буурч, төв замын ачаалал багасаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.




Шинээр ашиглалтад орсон гүүрний барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Биг рентал" ХХК ажиллажээ. Шон суурь, металл дам нуруутай, 55.5 метр урт, өндөр нь газраас дээш 12 метр, газраас доош 15-16 метр ажээ. Мөн угсармал хавтан бүхий ган татлагат тулц ханатай, ханын нийт урт 220 метр, 4-12 метр өндөр хийжээ.


1,1 км хатуу хучилттай автозамтай бөгөөд өргөн нь 7.5 метр, далангийн өндөр нь дөрвөн метр байна.

Холбоотой мэдээ