ОРХОН: “Илгээлтийн эзэд-50” ойн баяр наадмыг наймдугаар сарын 1, 2-нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-30 10:21:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган хийх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 


Тодруулбал, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэхээр тогтлоо.


Мөн Булган аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 27, 28-нд тэмдэглэх товыг батлав. 


Түүнчлэн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт даалгалаа.

Холбоотой мэдээ