ТӨВ: Гар урлалын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-30 16:50:05

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Аз жаргалтай эмэгтэй" клубээс 5 дугаар сарын 31-ний 11.00 цагаас Хүүхэд залуучуудын ордонд гар урлалын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна.

 

Сургалтад сонины цаасаар жимс, ногооны сагс, хувцас, тоглоомын сав, цэцгийн ваар, гэрийн чимэглэл хийх аргачлалыг заахаар төлөвлөсөн байна. Энэхүү сургалтыг иргэдэд эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хувиараа орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.  

 

Түүчлэн сургалтад ирэхдээ хайч, будгийн дундын багс авч ирэхийг сануулсан бөгөөд хамрагдах иргэдийг доорх линкээр бүртгэж байна.

 "Азжаргалтай эмэгтэй" клуб Гар урлалын сургалтын бүртгэл (google.com)

Холбоотой мэдээ