ГОВЬ-АЛТАЙ: Ажлын цагийг өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-10 09:48:09

Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 8:00 цагт эхэлдэг боллоо.

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагын ажлын цагт зохицуулалт хийлээ. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сарын 10-наас наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал ажил эхлэх цагийг 8:00, тарах цагийг 17:00, цайны цагийг 12:00-13:00 байхаар өөрчилжээ.

Ийнхүү ажлын цагт өөрчлөлт хийхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6 дахь заалт, 60.1 21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Холбоотой мэдээ