Монгол Улсын Ерөнхийлөгч “Шинэ Узбекистан” паркт зочиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Jargal.d@montsame.mn
2024-06-24 10:24:08

ТАШКЕНТ, 2023 оны зургаадугаар сарын 24 /UzDaily/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд хийж буй айлчлалынхаа хүрээнд гэргий Л.Болорцэцэгийн хамт “Шинэ Узбекистан” соёл, амралтын хүрээлэнд зочиллоо.


Монгол Улсын төрийн тэргүүн “Шинэ Узбекистан” парк дахь Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр зочид төлөөлөгчдөд энэхүү уран барилгын цогцолборын утга учир, өвөрмөц онцлогийг тайлбарлаж өгсөн байна. 


Энэхүү цогцолборт Узбекистаны сүүлийн 3000 жилийн түүхэн дэх агуу цэргийн жанжин, дэлхийн хэмжээний удирдагчид, эрдэмтэд, сэтгэгчид болон тус улсаас төрөн гарсан алдар цуутай хүмүүсийг дүрсэлсний зэрэгцээ түүхэн чухал мөчүүдийг тусгасан байдаг.

Холбоотой мэдээ