Ф.Олланд, В.Путин нар Сирийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-10 11:18:16

ПАРИС. /TASS/. Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Сирийн Алеппо хот дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “TMC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, Путин болон Олланд нар энэ сарын 19-нд Парис хотноо уулзаж, Сири болон Украины асуудлыг хэлэлцэнэ гэсэн байна.

“Энэ уулзалт үр дүнд хүрэх болов уу? гэж би өөрөөсөө асууж байгаа” хэмээн Олланд ярьжээ. 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу ОХУ өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-нд “Лалын улс”, “Жабхат ал-Нусра” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн билээ. Оросын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэргүүд 400 орчим суурин газрыг чөлөөлөөд  байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ