Батноров-Норовлин чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-24 15:04:33

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцав.


Энэ үеэр Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров-Норовлин чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ. Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, ирэх оны аравдугаар сард бүрэн дуусна гэж танилцууллаа.


Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.




Холбоотой мэдээ