ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн Засаг даргын үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Г.Чинбатад үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-03 08:49:12

Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Г.Чинбатад үүрэг болгов


Тодруудбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 90 дүгээр захирамжаар Очирбатын Амгаланбаатар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатад үүрэг болголоо.


Холбоотой мэдээ