НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-03 15:08:09

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо.


Учир нь НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон юм.


П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр,

2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч,

2017-2020 онд ШШГЕГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, дарга

2020-2021 онд ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,

2021-2023 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байлаа. 

Холбоотой мэдээ