ӨВӨРХАНГАЙ: Зорилтот жилийн хүрээнд есөн төрлийн цахим систем нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-05 11:03:01

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2024 оныг Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласан.


Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, хөнгөвчлөх зорилгоор сум, байгууллагуудад киоск машины тоог нэмж байна. Тухайлбал, аймгийн Татварын газар болон Авто тээврийн төв, Хужирт, Хархорин, Бат-Өлзий суманд Гэрэгэ киоск машиныг шинээр суурилууллаа.


Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран есөн төрлийн цахим системийг аймагт нэвтрүүлж, цахим хөгжлийн загвар аймаг болох зорилготой ажиллаж байна. Хужирт, Хархорин, Арвайхээр сумын тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх цэгүүдэд тээврийн хэрэгслийн цахим системийг холбосноор хот хоорондын авто зам ашигласны төлбөрийг цаасаар биш цахимаар шийдэж эхэллээ.


Түүнчлэн тусгай үүргийн автомашинууд, нийтийн тээврийн автобуснуудад GPS төхөөрөмж суулгаж, үйлчлүүлэгчдийн цахим санг үүсгэж байна. 

Холбоотой мэдээ