“Азийн хүүхдүүд” наадмаас Монголын баг 19 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-08 08:34:05

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам болж өндөрлөлөө.


1996 оноос эхтэй тус наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд манай улсын баг тамирчид тасралтгүй оролцож байна.


Энэ удаагийн наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлджээ. Үүнээс гадна 770 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажилласан байна.


Монгол улсаас самбо, кураш, бүстэй барилдаан, шатар, бүжиг, спортын гимнастик, модон барилдаан, диф чөлөөт бөх, хапсагай зэрэг есөн спортын төрлөөр 11 дасгалжуулагчийн удирдлага дор 45 тамирчин өрсөлдөхөд зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 24 орноос 13 дугаар байр эзэлжээ. 

Холбоотой мэдээ