ӨВӨРХАНГАЙ: "Айраг" үйл ажиллагааг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баяр наадмаар "Айраг" үйл ажиллагааг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн брэнд хөхүүрийн айргаар наадамчин олноо дайллаа.
ЮНЕСКО-гийн биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн хөхүүрийн айргийг сурталчлах, айрагтай холбоотой тоглоом наадгайг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ наадамд 90 гаруй хүн оролцсон юм.
Өвөрхангай аймгийн айргийн өв соёл болох хуруудах, дэмбээдэх, аравдах, Айраг хэн сайн уух вэ зэрэг уралдааныг наадамчин олны дунд зохион байгуулж, шалгарсан иргэдийг шагнаж урамшууллаа.