“Чандмань эх” цогцолборын хог хаягдлыг түүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 12:52:17

    Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор нэгдүгээр сургуулийн залуу багш нар Улаангомоос 10 гаруй км-ын зайд орших “Чандмань эх” үдэлт угталтын цогцолборын ойр орчмын хог хаягдлыг өнгөрсөн амралтын өдрүүдээр түүж цэвэрлэсэн байна.

Энэхүү цогцолборыг өнгөрсөн жил тохиосон Увс аймгийн түүхт 90 жилийн ойгоор тус сургуулийн 1985-1995 оны төгсөгчид бүтээн байгуулсан юм. Багш нар байгаль орчноо хайрлаж хамгаалан хог хаягдал цэвэрлэж байгааг аймгийн Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрынхан дэмжиж, хамтран цэвэрлэжээ.

“Багш нарын баярын өдрийн хүрээнд манай сургуулийн залуу багш нар байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, “Чандмань эх” цогцолборын хог хаягдлыг цэвэрлэсэндээ сэтгэл хангалуун байгаа” хэмээн тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Батбаяр хэллээ.

“Чандмань эх” үдэлт угталтын цогцолборын ойр орчимд хол ойроос ирсэн зочид гийчдийг гаргаж өгсөн хүмүүс архины шил, ундаа, чихрийн цаас, тамхины иш зэргээ хаа хамаагүй хаяснаас бага хэмжээний хур хог үүсээд байсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ