СЭЛЭНГЭ: Боохой хэмээх Данзан арслан

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-07-17 20:04:35

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цагааннуур сум нь Монгол Улсын арслан Боохой хэмээх Д.Данзан арслангийн төрж өссөн өлгий нутаг юм.

 

Д.Данзан арслан 1895 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн нутагт малчин ард Дамдинсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ.

 

Тэрээр 19 насандаа Ардын засгийн уул тахих наадмын дэвжээнд анх зодоглож, ”Цэргийн наадам” хэмээн ёслон тэмдэглэсэн Ардын хувьсгалын анхны наадам, арван засаг, долоон хошуу даншиг наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлжээ.

 

1933 оны төрийн их баяр наадмыг ардын хувьсгалын 12 жилийн ойг жарны нэгэн мөчлөг хэмээн үзэж өргөн наадам хийж, 1024 бөх барилдсанаас ес даван үзүүрлэж, Монгол Улсын Арслан цол хүртэж байсан байна.

 

Ард олондоо “Боохой” хэмээн алдаршсан, улсын арслан Дамдинсүрэнгийн Данзан нь 1954 оны Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяраар 5 даван шөвгөрч “харилтгүй бат хүчит” шинэ чимэг нэмсэн нь ахмад насандаа монгол төрийн баяр наадамд шөвгөрсөн бөх хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Холбоотой мэдээ